БЭЭЖИН, 9-р сарын 16 (Синьхуа) - Хятадын хуучин автомашины борлуулалт энэ оны эхний найман сард өмнөх оны мөн үеийнхээс 13.38 хувиар өссөнийг салбарын тоо баримт харуулжээ.
Энэ хугацаанд нийт 11.9 сая хуучин автомашин гараа сольсон бөгөөд гүйлгээний нийт дүн 755.75 тэрбум юань (ойролцоогоор 105.28 тэрбум ам. доллар) болсон гэж Хятадын Автомашины худалдаачдын холбооноос мэдээлэв.
Өнгөрсөн наймдугаар сард л гэхэд тус улсын хуучин автомашины борлуулалт өмнөх оны мөн үеийнхээс 6.25 хувиар өсч, 1.56 сая ширхэг болсон гэж тус холбоо мэдэгдэв.
Өнгөрсөн сард эдгээр гүйлгээний нийт дүн 101 тэрбум 600 сая юаньд хүрчээ.
Хуучин тээврийн хэрэгслийн бүс нутаг дамнасан гүйлгээний хэмжээ 1-8 дугаар сард 26.55 хувьд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 1.8 пунктээр өссөн байна.
Шуудангийн цаг: 2023 оны 9-р сарын 19